17-Р ЖАРНЫ ‘’ЭЛДЭВ ЭРДЭНЭТ’’ ХЭМЭЭХ МОДОН МОГОЙ ЖИЛИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Монголын шүүхийн ахмадын холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн, ахмад шүүгч Сугарын Өлзийсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар зарлигаар ''Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон'', Монголын шүүхийн ахмадын холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн, ахмад шүүгч Чойжилсүрэнгийн Чулуунбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар тушаалаар ''Шүүхийн тэргүүний ажилтан'' цол тэмдгээр шагнагдлаа. Мөн Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Сонинбаярын Наранбаатар Монгол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 343 дугаар тушаалаар Монгол улсын дээд шүүхийн “Жуух бичиг”, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 02 дугаар сарын 104 дугаар тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт зуух бичиг”, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Батмөнхийн Энхцэцэг Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 40 дугаар тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт зуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.
''Хилэнт эх'' хэмээх модон луу жилийн ажил үйлсийн амжилтаа үнэлүүлж,
''Элдэв эрдэнэт'' хэмээх модон могой жилийг угтан төрийн шагналаа гардан авч, ард түмэн, ажлын хамт олон, ахан дүүс нартаа амжилтаа үнэлүүлсэн ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилчид та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг шүүхийн байгууллагын хамт олны өмнөөс хүсэн ерөөе.