ШИЛЖИН ТОМИЛОГДСОН ШҮҮГЧ НАРТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ТАНИЛЦУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дүгээр зарлигаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян, шүүгч Д.Алтаннавч, Н.Баярбаатар Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа нарыг Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр томилсон зарлигийг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга С.Баянмөнх уншиж танилцууллаа. Өөрчлөн байгуулагдсан Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тус шүүхийн Ерөнхий шүүгчээр С.Насанбуян сонгогдож шүүхийн тамга, тэмдгийг гардуулан өгч хамт олон болон хуулийн байгууллагуудын төлөөллөөс хүндэтгэл үзүүлж, шилжин томилогдсон шүүгчдэд цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэв. Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд нь нэгдэж 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХ гэсэн нэршилтэйгээр үйл ажиллагаа явуулна.