Уншиж байна...
Хүндэтгэлийн шүүх хуралдаан болж өндөрлөлөө
2025-02-26 00:00:00
54

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 14 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул шүүгчид хүндэтгэл үзүүлэх хүндэтгэлийн арга хэмжээг 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 11:00 цагт Сүхбаатар аймаг дахь шүүхийн байранд зохион байгууллаа. Хүндэтгэлийн хуралдаанд Сүхбаатар аймгийн хууль, хүчний байгууллагын удирдлагууд, шүүхийн Тамгын газрын шүүгч, ажилчид оролцсон ба Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг нээснээр эхэлж, танхимд төрийн дуулал эгшиглэн Тамгын газрын дарга С.Баянмөнх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон Д.Алтаннавч шүүгчид өөрийнх нь хэрэглэж байсан шүүгчийн өмсгөл, МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС хавтсыг дурсгал болгон хадгалуулав. Сүхбаатар аймгийн шүүхийн нийт шүүгч, ажилтнуудын зүгээс эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, дурсгалын зураг авахуулснаар хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө.

Эхлэлд очих