Дотоод сургалт зохион байгуулаа.
2025-05-12 00:00:00
29
Дотоод сургалт зохион байгуулаа.
Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Шүүхийн шийдвэрийг цахим санд нийтлэх журам", "Иргэний хэргийн анхан шатны шүүхийн статистик мэдээ тайлан гаргах” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг тус шүүхийн Зохион байгуулалтын хэлтсийн дарга Н.Батзориг, Мэдээллийн технолгийн мэргэжилтэн Г.Болдоо, Шүүгчийн туслах Ц.Алтанцэцэг, Х.Бат-Эрдэнэ нар удирдаж шүүхийн шийдвэрийг цахим санд нийтлэхэд анхаарах асуудал, хариуцлага, иргэний хэргийн шүүхийн улирал, жилийн эцсийн мэдээний маягт, мэдээ гаргахад анхаарах асуудлын талаар шүүхийн захиргааны ажилчдад мэдээлэл өгөв.