Уншиж байна...
Худалдах худалдан авах гэрээ хийгдсэн бол худалдан авагч үнийг төлөх үүрэгтэй.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.15-ны өдрийн шийдвэр № 00065
Тоймын дугаар, огноо: № 03, 2023.03.30
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.


Иргэн О нь  иргэн С-д холбогдуулан худалдан авсан нэхий дээлний үнэ 1.500.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
С-нь нэхий дээлийг худалдан авсан нь үнэн. 1.500.000 төгрөг төлөхөөс 100.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Түүнтэй тохиролцсоноор 1.400.000 төгрөгт тооцож 1 хязаалан үрээг А-аар дамжуулан өгсөн тул төлөх төлбөргүй  гэж маргасан.
Шүүх иргэн А-аас гэрчийн мэдүүлэг авахад \"..би өөрөө С –ээс 800.000 төгрөгөөр хязаалан үрээ 1 ширхгийг худалдан авсан. Надаар дамжуулж, иргэн О-д төлбөр барагдуулаагүй гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар дээлний үнэ 1.500.000 төгрөг төлөхөөс 100.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 1.400.000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон.
Хуульд зааснаар худалдах худалдан авах гэрээгээр эд зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан бол үнийг төлөх үүрэгтэй. Иймд С-ээс 1.400.000 төгрөгийг гаргуулж О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/125837?daterange=2023-01-01%20-%202023-03-30&id=1&court_cat=1&bb=1

Эхлэлд очих