Уншиж байна...
БУСДЫН МАЛЫГ ХАРИУЦАН МАЛЛАЖ БУЙ ЭТГЭЭД ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ДУР МЭДЭН АВЧ АШИГЛАСНЫГ “ЗАВШИХ” ГЭМТ ХЭРЭГТ ТООЦНО.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ

 

 

БУСДЫН МАЛЫГ ХАРИУЦАН МАЛЛАЖ БУЙ ЭТГЭЭД ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ДУР МЭДЭН АВЧ АШИГЛАСНЫГ “ЗАВШИХ” ГЭМТ ХЭРЭГТ ТООЦНО.

          Шүүхийн нэр, Шийтгэх тогтоолын дугаар: Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2023.04.24 ШТ91

            Тоймын дугаар: №5

            Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийн орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

            Агуулга: Иргэн А нь тус аймгийн Э суманд гэрээний үндсэн дээр иргэн Ж-ийн эзэмшлийн малыг маллахаар итгэмжлэн хариуцан авч маллаж байхдаа түүний адуунаас зөвшөөрөлгүйгээр 3 адууг дур мэдэн авч бусдад өр төлбөртөө өгч 3,520,300 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон.

Прокуророос Б.А-г бусдын итгэмжлүүлсэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
        Хуульд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно гэж заасан.

        Завших гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасалж, бусдад шилжүүлж, үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр илэрдэг.

       Шүүгдэгч А-ийн хувьд иргэн Ж-ийн малчнаар ажиллаж, гэрээний дагуу мал маллах үүрэг хүлээсэн атлаа өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний малыг өөрийн өмч адил захиран зарцуулсан уг үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан болно.

Иймд шүүхээс шүүгдэгч А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй
гэж дүгнэж,
түүний гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирлыг цалингаас суутгуулахаар харилцан тохиролцон гэрээ хийсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж, мөн үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт
хэргийн ангилалд хамаарч байгаа зэргийг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: 44a4bxedxPwGQtSnEzGzdejnCdtrDJqkJ6uqWwGbXmdx5zrjGdHivmr9pyd7x8rVQMgumwGPCfuwseieCg8tuN5jNNeMJPU

Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: 44a4bxedxPwGQtSnEzGzdejnCdtrDJqkJ6uqWwGbXmdx5zrjGdHivmr9pyd7x8rVQMgumwGPCfuwseieCg8tuN5jNNeMJPU

Эхлэлд очих