Уншиж байна...

АЖИЛ ОЛГОГЧ НЬ ХӨДӨЛМӨРИЙН ДЭВТЭРТ

БУРУУ БИЧИЛТ  ХИЙСНЭЭС АЖИЛТАН

ХОХИРОХ ЁСГҮЙ

 

        Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн   дугаар: 122/ШШ/2023/0013

        Шүүхийн шийдвэрийн тойм: №

        Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

         Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.   

 

          Нэхэмжлэгч нь “тушаал, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн албан тушаалын нэр нь “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д нийцээгүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулж, хөдөлмөрийн хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэл гаргасан.

        Шүүх Ажил олгогч нь ажилтны  ажлын мэргэжлийн нэршлийг тушаал, хөдөлмөрийн дэвтэрт “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нийцүүлэн тодорхой бичээгүйн улмаас ажилтан хохирох ёсгүй гэж дүгнэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж” шийдвэрлэсэн.     

Шийдвэрийг бүрэн эхээр нь харах холбоос: https://shuukh.mn/single_case/13309?daterange=2023-01-01%20-%202023-07-31&id=1&court_cat=3&bb=1

          Тойм бичсэн. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Баярцогт

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/13309?daterange=2023-01-01%20-%202023-07-31&id=1&court_cat=3&bb=1

Эхлэлд очих