Уншиж байна...
Арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй

Арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц

бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны  өдрийн 19 дүгээр магадлал

Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: № 11, 2023.11.20

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Анхан шатны шүүх зөрчилд холбогдогч, иргэн А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан гэм буруутай гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 12 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх зөрчилд холбогдогч нь 2-8 насны дөрвөн хүүхэдтэй боловч, “ганц бие эх” биш, нөхөртэй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаагаас гадна баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүн эсхүл арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийн аль нь ч биш байх тул түүнд оногдуулсан баривчлах шийтгэлийг торгох шийтгэлээр солих боломжгүй гэх дүгнэлт хийн анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчилд холбогдогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Тойм бэлтгэсэн:  Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: www.shuukh.mn

Эхлэлд очих