Худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн бол худалдан авагч үнийг төлөх үүрэгтэй.
Худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн бол
худалдан авагч үнийг төлөх үүрэгтэй.
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.111-ний өдрийн шийдвэр № 340
Тоймын дугаар, огноо: № 06, 2023.11.28
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч “Д” ОНӨААТҮГ нь хариуцагч О-той хийсэн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууцны 50,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр 4,820,000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч нь ажилчиддаа орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдсан гэснийг хариуцагч нь 45,000,000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг бүрэн төлсөн гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар тус байрыг 50,000,000 төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдсон.
Хуульд зааснаар худалдах, худалдах гэрээ байгуулсан этгээд эд зүйл хүлээн авсанаар хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй тул хариуцагч О-оос байрны үнийн үлдэгдэл төлбөр 4,820,000 төгрөгийг гаргуулж “Д” ОНӨААТҮГ-т олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Тоймыг бэлтгэсэн:
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П. Болормаа
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/128867?daterange=2023-01-01%20-%202023-11-29&id=1&court_cat=1&bb=1