Уншиж байна...
Нэхэмжлэлийг буцаах тухай

Нэхэмжлэлийг буцаах тухай

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.08-ны өдрийн захирамж № 45

Тоймын дугаар, огноо: № 01, 2024.01.08

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын төрөл: Шүүхийн процессын тойм

Санамж: Энэхүү тойм нь шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Г-ын хариуцагч Б-д холбогдох малын үнэ 700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 09.00 цагт хийхээр товлож, хэргийн оролцогчдод мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба ямар шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцохгүй байгаа тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “..Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана” гэж заасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэлийг буцааж, шийдвэрлэжээ.  

 

Тоймыг бэлтгэсэн:

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн

анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П. Болормаа

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

Эхлэлд очих