Прокурорын дүгнэлт бичихдээ хуульд заасан хугацааг баримтална
Прокурорын дүгнэлт бичихдээ хуульд заасан хугацааг баримтална
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дугаар: 122/ШЗ2024/0001
Шүүхийн процессын тойм: №1
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж зааснаар аймгийн прокурорын газраас Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 0069102 дугаар шийтгэлийн хуудсанд “хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийг оногдуулаагүй, шийтгэлийг оногдуулах ёсгүй хүнд оногдуулсан, хохирлын мөнгөн дүнг шийтгэлийн хуудсанд тусгаагүй” гэх үндэслэлээр өөрчлөлт оруулахаар прокурор дүгнэлт бичиж шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн.
Прокурорын дүгнэлт, түүнд хавсарган ирүүлсэн баримтуудаас үзэхэд 0069102 дугаар шийтгэлийн хуудас бүхий зөрчлийн хэргийн материалыг хянуулахаар аймгийн Прокурорын газарт 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн байхад аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлт бичих хуульд заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.БАЯРЦОГТ
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: