Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшигчид хамааралтай.
Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшигчид хамааралтай.
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.03-ны өдрийн шийдвэр № 00109
Тоймын дугаар, огноо: № 2, 2024.05.31
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Б нь шүүхэд хандаж миний өмчлөлийн автомашиныг иргэн Н нь хууль бусаар эзэмшилдээ авсан гэж уг автомашиныг гаргуулахаар шаарджээ.
Иргэн Н нь уг автомашиныг зээлийн гэрээний үүрэгт В-ээс авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар иргэн Б нь уг маргаан бүхий автомашиныг санхүүгийн лизингийн гэрээ байгуулж, иргэн В-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. Иргэн В нь иргэн Н-тэй зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүрэгт уг автомашиныг Н-д шилжүүлэн өгснөөр уг автомашиныг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б нь хэдийгээр уг автомашины өмчлөгч мөн болох нь тогтоогдсон боловч иргэн нь Н нь уг автомашиныг хууль бусаар эзэмшиж байгаа гэдэг нь тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1-д зааснаар “..өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах” нь зөвхөн хууль бус эзэмшигчид хамаарах тул иргэн Б нь иргэн Н-ээс уг автомашиныг шаардах эрхгүй байна.
Шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/134699?daterange=2024-01-01%20-%202024-05-31&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн:
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П. Болормаа
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/134699?daterange=2024-01-01%20-%202024-05-31&id=1&court_cat=1&bb=1