Хуульд заасан журам, зориулалтын дагуу газар эзэмших эрх үүсэх ёстой
Хуульд заасан журам, зориулалтын дагуу
газар эзэмших эрх үүсэх ёстой
Шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 122/ШШ2025/0016 дугаар шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын дугаар: 01
Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/235 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ч” ХХК-д 10 га талбай бүхий газрыг өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн захирамжийг Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолын 2.1 дэх хэсгийг зөрчин газрын цахим системээр шийдвэрлэгдээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч “Ч” ХХК-аас уг захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд маргасан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Эрдэнэцагаан сумын Засаг дарга “Ч” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчиж олгосон байх тул уг хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч “Ч” ХХК нь газар эзэмшүүлэх шийдвэр болон маргаан бүхий захиргааны акт гарах үед гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байсан тул газар эзэмших эрхгүй, “Ч” ХХК-д эзэмшүүлсэн газар нь дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх газрын зориулалттай, мөн газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан шийдвэрлээгүй нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсээгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:
https://shuukh.mn/single_case/19729?daterange=2025-01-01%20-%202026-03-31&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Мөнхзул
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/19729?daterange=2025-01-01%20-%202026-03-31&id=1&court_cat=3&bb=1