Уншиж байна...
ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН ХҮСЭЛТЭЭ ШҮҮХЭД 24 ЦАГИЙН ДОТОР ГАРГАНА

ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН ХҮСЭЛТЭЭ ШҮҮХЭД 24 ЦАГИЙН ДОТОР ГАРГАНА

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дугаар: 122/ШЗ2024/0110

            Шүүхийн процессын тойм: №2

            Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

            Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас тус шүүхэд хандан “Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авахуулах” хүсэлтийг гаргажээ.

Эрх бүхий албан тушаалтны хүсэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтаас үзэхэд, улсын байцаагч нь зөрчил үйлдсэн М.Г-д 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авахуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байгааг “хүсэлт гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн” гэж дүгнэх үндэслэл болов. 

   Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3-т зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авахуулах хүсэлтийг шийтгэл оногдуулсан шийдвэр гаргаснаас хойш 24 цагийн дотор харьяалах шүүхэд гаргахаар зохицуулсан байна.

Дээрх үндэслэлээр шүүх эрх бүхий албан тушаалтны гаргасан албадлагын арга хэмжээ авахуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Тойм бичсэн: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.ЦЭРЭНХАНД

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: -

Эхлэлд очих