Уншиж байна...
Усыг зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд торгууль оногдуулж, учруулсан хохирлыг гаргуулна

Усыг зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд торгууль оногдуулж, учруулсан хохирлыг гаргуулна

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дугаар: 122/ШШ/2024/0021

            Шүүхийн шийдвэрийн тойм: №2

            Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

            Байгаль орчны хяналтын улсын байцаагч зөвшөөрөлгүйгээр ус ашигласан “Э” ХХК-д Зөрчлийн тухай хуульд зааснаар 500,000 төгрөгийн торгууль оногдуулж, усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрт 108,897,177.6 төгрөг төлүүлэхээр шийтгэл оногдуулсныг тус компани эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.

            Шүүхээс “Э” ХХК нь 2024 оны ус ашиглах гэрээ дүгнэлтгүй шүүрлийн усыг шавхан зайлуулсан, гүн өрмийн худгийг тоолууржуулаагүй унд ахуйд усыг ашигласан зөрчилд усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөр тогтоосон нь үндэслэлтэй гэж дүгнэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.   

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч              Х.Эрдэнэтуяа

 

Шийдвэрийг бүтэн эхээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/17522?daterange=2024-01-01%20-%202024-12-15&id=1&court_cat=3&bb=1

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Усыг зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд торгууль оногдуулж, учруулсан хохирлыг гаргуулна

Эхлэлд очих