ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ БИЧИЖ, НИЙТЛЭХ ТАЛААР ЯРИЛЦЛАА
2023-01-13 12:14:49
330
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ БИЧИЖ, НИЙТЛЭХ
ТАЛААР УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ТАЛААР УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдөр буюу энэ оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунтунгалаг нь тус аймаг дахь анхан, давж заалдах шатны нийт шүүгчдийг оролцуулан уулзалт-ярилцлага зохион байгуулж, \"Шүүхийн шийдвэрийн тойм бичиж, нийтлэх журмын тухай” танилцуулга, мэдээлэл хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.10, 22.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 343 дугаар тогтоолоор батлагдсан \"Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам”-ын хэрэгжилтийг хангах ажлыг тус аймаг дахь анхан, давж заалдах шатны шүүхүүдээс хэрхэн зохион байгуулах, шүүхийн шийдвэрийн тойм бичихийн зорилго ач холбогдол, тоймын бүтэц агуулга, бичиж нийтлэхэд тавигдах шаардлагуудын талаар шүүгч нар харилцан санал солилцож, ярилцав.
Анхан, давж заалдах шатны шүүх тус бүр зөвлөгөөнөөрөө сэтгүүлч мэдээлэл хүсэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээнд бодит байдлаас зөрүүтэй, төөрөгдүүлсэн мэдээлэл гарч, үнэн зөв мэдээллээр хангах шаардлага үүссэнээс бусад тохиолдолд сар бүр тойм бичих шүүгчдийн хуваарь, хугацааг тогтоож, тойм бичих шийдвэрийг хэлэлцэн сонгож байхаар тогтов.
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР