Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгч, ажилчид “Харилцаа ба ёс зүй” сэдэвт сургалтад хамрагдлаа.
2025-11-13 00:00:00
22
Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2025 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Харилцаа ба ёс зүй” сэдэвт сургалтыг тус аймгийн “Насан туршийн боловсролын төв”-ийн сургагч багш Ц.Олзодыг урьж амжилттай зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд байгууллага, хамт олны уур амьсгал ямар байх талаар болон бие биенээ харилцан хүндлэх, эерэг харилцаа-хандлагатай байх, ажилтны ёс зүй зэрэг хамт олны эв нэгдлийг бататгах, хувь хүний зан төлөв, соёлын талаар зайлшгүй мэдвэл зохих, сонирхолтой мэдээллүүдийг шүүхийн шүүгч, ажилтнуудад өгсөн үр дүнтэй сургалт боллоо.
