Уншиж байна...
“Бие хамгаалах нэг бүрийн тусгай хэрэгсэл” сэдэвт сургалтад хамрагдлаа.
2025-05-05 00:00:00
37

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын “Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг  хариуцсан тасаг”-аас Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шүүгч, ажилчдад “Бие хамгаалах нэг бүрийн тусгай хэрэгсэл” сэдэвт сургалтыг Цагдаагийн газрын байранд зохион байгууллаа.

Дээрх сургалтаар бие хамгаалах нэг бүрийн тусгай хэрэгслийн анхан шатны ойлголт, хэрхэн ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах талаар шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан “Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн ахлах байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Э.Батцэнгэл мэдээлэл өглөө.

Мөн энэ үеэр Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгаас “Цахим гэмт хэрэг, цахим залилангаас урьдчилан сэргийлэх” талаар шүүгч, ажилчдад мэдээлэл өгөв.

Эхлэлд очих