ШҮүхийн еөрнхийн зөвлөлийн ажлын хэсэг Сүхбаатар аймагт ирж ажиллалаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах, М.Мөнхдаваа, Шүүхийн барилга ашиглалтын албаны дарга Ц.Цэдэндамба нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд болон шүүхийн Тамгын газарт ажиллалаа.
Ажлын хэсэг Шүүх байгуулах тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилчдад танилцууллаа.

Мөн Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчид болон шүүхийн Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтнуудтай санал солилцох уулзалтыг тус тусад нь зохион байгуулж, шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа, техник тоног төхөөрөмж, ажиллах орчин нөхцөл, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлага зохион байгуулж, санал хүсэлттэй солилцоо.

Мөн шүүхийн байгууллагад тогтвор суурьшилтай, хамт олноо манлайлан ажилласан шүүхийн захиргааны албан хаагчдад шагнал гардууллаа. Үүнд:
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Алтанцэцэг “ШҮҮХИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ,

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Одонтуяа “ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХРЭГИЙН ЯАМНЫ ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”,

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Батчимэг “ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ”,

Сүхбаатар аймаг дахь анхан болон давж залдах шатны шүүхийн бичиг хүргэгч Н.Болортуяа “ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ЖУУХ БИЧИГ” -ээр тус тус шагнууллаа.

Шагнал авсан албан хаагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.