Уншиж байна...
Загварын нэр: Эрэн сурвалжлах

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ

ГАРГАХ НЬ

 

Нэхэмжлэгч: Боржигон овогт А.Б

Сүхбаатар аймаг, ХХХ сум, ХХ баг,  ХХ тоот

Утас:хххххххх

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай

 

          Иргэн Б.Батаа нь Хас банкны 09 дүгээр салбараас 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ............... тоот зээлийн гэрээгээр 1.000.000 / нэг сая / төгрөгийг 30 хоногт 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын задгай тоотод оршин сууж, Баянгол дүүрэгт байрлах “Солонго”трейд ХХК-ий харъяа 1000 нэрийн барааны дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулж орлого олж байсан бөгөөд эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2007 оны 05 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Мөн түрээсийн лангуу ажилуулахаа ч больсон байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож  өгнө үү.

/Эрэн сурвалжлах гэж байгаа хүнийхээ талаарх мэдээлэлийг дэлгэрэнгүй бичнэ/

 

Нэхэмжлэлд: /Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/

1. Нэхэмжлэл 1 хувь

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт / 70200 төгрөг /

3. Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

4.Байгууллагыг төлөөлж байгаа бол итгэмжлэл 1 хувь

5. Зээлийн болон барьцааны гэрээ

6. Эрэн сурвалжлуулах гэж байгаа этгээдийн иргэний үнэмлэх, зураг

7. Хорооны Засаг даргын тодорхойлолт

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/  

 

 

 

 

                        Нэхэмжлэл гаргасан: Гарын үсэг / А.Б.........../

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийг e-tax.mta.mn/portal

сайтаас төлбөрийн даалгавар хэвлэж банкинд тушаана.

 

 

Эхлэлд очих