Уншиж байна...
Загварын нэр: Ажилласан жил тогтоолгох

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний

хэргийн анхан шатны шүүхэд

Нэхэмжлэл гаргах нь:

 

Нэхэмжлэл гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 8-р баг аймгаас хойш 20 км-т “Цогтын худаг” гэх газар оршин суух Багварын Сүрэн. Утас: 96512020.

Б.Сүрэн миний бие 1970-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнх манлай” нэгдэлд хонин суурийн ахлагчаар, 1991-1995 он хүртэл нэгдэл тараад “Мандах” хоршоонд малчнаар тус тус ажиллаж байсан юм. Гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн тул  энэ ажилласан хугацаагаа шүүхээр баталгаажуул гэсэн юм. Иймд тухайн үед ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр /Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2010.03.15-ны өдрийн 2/1515 тоот лавлагаа/, 1970-1990 онуудад шагнагдаж байсан үеийн баярын бичиг, диплом, үйлдвэрчний эвлэлийн болон намын батлах, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн 1970-1990 онуудад Түвшинширээ сумын “Мөнх манлай” нэгдэлд малчнаар, 1991-1995 он хүртэл “Мандах” хоршоонд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.

 

Хавсаргасан материал:

1.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн тасалбар

2.Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар батлуулсан хувь

3.Иргэний үнэмлэх нотариатаар батлуулсан хувь

       4.Үйлдвэрчиний эвлэлийн үнэмэлэх, баярын бичгийн нотариатаар батлуулсан хувь

 

 

 

 

 

Нэхэмжлэл гаргасан  ................................

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний

хэргийн анхан шатны шүүхэд

 

                                     Гэрч асуулгах тухай

хүсэлт гаргах нь:

 

Б.Сүрэн надтай тухайн үед хамт ажиллаж байсан Д.Бат /манай бригадын тоо бүртгэгч  байсан/, Б.Дондог /манай суурийн ахлагч байсан/, нарыг гэрчээр асууж өгнө үү.

Гэрч Д.Бат нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, Тээвэрчдийн 4-7 тоотод оршин сууж байгаа болно. Түүний утас: 95702720

Гэрч Б.Дондог нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, Амгалангийн 9-8 тоотод оршин сууж байгаа болно. Түүний утас: 99513031

 

 

 

 

 

 

 

Хүсэлт гаргасан:

Түвшинширээ сумын  2-р багийн иргэн Б.Ганцэцэг

 

Эхлэлд очих