Уншиж байна...
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт зохион байгууллаа
2022-11-14 05:52:31
342

       Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газраас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Асгат, Халзан сумаас Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд шүүх хуралдаанд оролцоход бэлтгэх, мэдээ, мэдээлэл, дадлага олгох,  шүүх болон шүүн таслах ажлын талаар төсөөлөл суулгах зорилгоор  сургалт  зохион байгууллаа. Сургалтыг Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Наранбаатар, шүүгчийн туслах Н.Батзориг нар удирдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо, нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох зэрэг асуудлаар мэдээлэл өгөв. Мөн энэ үеэр иргэдэд шүүхийн үйл ажиллагаа болон шүүх, шүүхийн эвлэрүүлэн зуучлал хэрхэн хандах талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариуллаа.алт зохион байгууллаа.

 

 


 

 

 

 

 


 

 


 


Эхлэлд очих