Уншиж байна...
Болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах болон аврах мэдлэг, дадал олгох сургалтад хамрагдлаа
2025-09-15 00:00:00
4

Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газартай хамтран тус шүүхийн Тамгын газрын ажилчдыг болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах болон аврах мэдлэг, дадал олгох сургалтад хамрууллаа.

 

Сургалтаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Сургалт сурталчилгаа,  урьдчилсан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ю.Цэрэндулам газар хөдлөлт, гал түймрийн гамшгийн үед авах арга хэмжээ, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх чиглэлээр ажлын байр болон өдөр тутмын амьдралд зайлшгүй мэдэж байх шаардлагатай мэдээллүүдийг өгсөн ба сургалтад хамрагдснаар гамшиг осол тохиолдсон үед өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тусламж үзүүлэх, учирч болох эрсдэлээс сэргийлэх, учирсан эрсдэлийг хохирол багатай даван туулах мэдлэг, дадлага олгосон чухал ач холбогдолтой байлаа.

Онцгой байдлын алба хаагчдадаа ажлын амжилт хүсье.

Эхлэлд очих