Уншиж байна...
Найрсаг Баруун-Урт өдөрлөгт оролцлоо.
2025-09-19 00:00:00
329

 

Найрсаг Баруун-Урт өдөрлөгт оролцлоо.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газраас жил бүруламжлал болгон зохион байгуулагддаг Найрсаг Баруун-Урт өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан Төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг”-т Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилчид оролцлоо. Тус өдөрлөгийг иргэдийн оролцоонд тулгуурлан төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод хүргэх зорилгоор тус шүүх, шүүхийн Тамгын газраас иргэд, олон нийтэд шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг хэрхэн гаргах, мөн тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах, өргөдлийн бүрдүүлбэр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, мэдээ мэдээлэл өгч ажиллалаа.

 

Тус өдөр иргэний хэргийн шүүхэд 3 нэхэмжлэл, 1  гомдол хүлээн авч, давхардсан тоогоор 70 орчим хүнд шүүхийн үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл өгч, шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн ажилтнуудын харилцаа хандлага ёс зүй, шүүхэд итгэх иргэдийн итгэл сэдвээр санал асуулгыг нийт 50 иргэнээс авч ажиллалаа.

Эхлэлд очих

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: valuePush, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: