Уншиж байна...
2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 08:47:19
232

1. Г.Ганбатын нэхэмжлэлтэй \"лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Ганбатыг 1980 оны 06 дугаар сарын 19-өөс 1983 оны 06 дугаар сарын 19-ийг хүртэл 0129-р ангид цэргийн алба хааж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Д.О-н нэхэмжлэлтэй, С.У-д холбогдох \"гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
3. Ц.М-н нэхэмжлэлтэй, Ц.Ө-д холбогдох \"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.М, Ц.Ө нарын гэрлэлтийг цуцалж,  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Ө.Д-г эхийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Ө.Д-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Ц.Ө-р сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
4. Д.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Халхууд овогт Дашдоржиийн Наранцэцэг нь 1981 оны 08 дугаар сарын 20-оос 1981 оны 11 дүгээр сарын 15-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Номын худалдааны номын дэлгүүр худалдагчаар, 1981 оны 11 дүгээр сарын 18-аас 1992 оны 01 дүгээр сарын 01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн номын худалдаанд нярваар, 1992 оны 01 дүгээр сарын 02-оос 1994 оны 04 дугаар сарын 10-ыг хүртэл \"Мандал” бүрэн бус хариуцлагатай хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.


Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Эхлэлд очих