Уншиж байна...
НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-06-08 00:00:00
837

НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

             Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн дагуу Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.

              Тус өдөрлөгт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Лаборатори 1 дүгэр бүрэн дунд сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчид хүрэлцэн ирж, уг арга хэмжээний хүрээнд шүүхийн Тамгын газрын дарга Ц.Ганхуяг сурагчдад шүүхийн тухай ойлголт, шүүхийн бүтэц зохион байгуулалт, Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын товч танилцуулга, Шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Д.Эрдэнэцэцэг шүүхийн байр, шүүхийн орчин нөхцөлтэй сурагчдыг танилцууллаа.

Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар

 

 

Эхлэлд очих