Уншиж байна...
ШҮҮГЧИЙН 59 СУЛ ОРОН ТООНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА.
2023-12-13 00:00:00
215

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 258, 299 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 45, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 14, нийт 59 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа. Бүртгэл 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдах бөгөөд зард дурдсан баримт бичгийг цахим хэлбэрээр https://selection.judges.mn/ цахим системээр, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот өрөөнд хүлээн авна --> https://judcouncil.mn/site/news_full/13617

Эхлэлд очих