Уншиж байна...
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдэд мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгөх өргөтгөсөн хуралдаанд оролцлоо.
2024-09-17 00:00:00
121

Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Ментор багш Х.Баавгай, Монгол улсын гавьяат багш, доктор, Ментор багш Б.Жавзанхүү нар Сүхбаатар аймагт ажиллаж, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлын албаны үйлчилгээг сайжруулах, кейс шийдвэрлэлтийг эрчимжүүлэх хүрээнд "Менторын хөтөлбөр” тус аймагт хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулсан Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдэд мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгөх  өргөтгөсөн хуралдаанд Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга С.Баянмөнх, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Б.Цолмон нар оролцлоо.

Мөн Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Ментор багш Х.Баавгай, Монгол улсын гавьяат багш, доктор, Ментор багш Б.Жавзанхүү нарт шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогч, яллагдагч, шүүгдэгч, холбогдогчид үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагаа явуулах шүүхийн байрны Хүүхдийн өрөө-г танилцуулж арга зүйн зөвлөгөө авч, санал солилцлоо.

Эхлэлд очих