Уншиж байна...
Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтрах сумдад ажиллалаа
2023-06-13 00:00:00
728

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтрах сумдад ажиллалаа

        Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргын А/40 дугаартай захирамжаар байгуулагдсан тус аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Сэргэлэнбаяраар ахлуулсан ажлын хэсэгт тус шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Б.Цолмон орж 2023 оны 06-р сарын 5-8-ны өдрүүдэд Халзан, Баяндэлгэр, Онгон сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдамжийн дагуу сургалт, уулзалтыг зохион байгуулж ажиллалаа.

      Уг ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Сүхбаатар аймаг дахь ажилтан, референт Х.Наранцэцэг “Хүний эрхийн үндсэн ойлголт”, “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвээр, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны дарга, ахмад М.Батмөнх “ШШГБ-ын чиг үүрэг, хоригдсон этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хийсэн дүн шинжилгээ” сэдвээр, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Б.Цолмон “Гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх нь”, “Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020-2022 онуудад шийдвэрлэгдсэн эрүү, зөрчлийн хэргийн талаарх тоон мэдээлэл” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж,  хөтөлбөрийн дагуу төрийн байгууллагын удирдлага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж хүний эрхийн тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Эхлэлд очих