Уншиж байна...
2024-09-13 00:00:00
163

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг Даргын Тамгын газраас зохион байгуулж буй "Найрсаг Баруун-Урт" өдөрлөгт Сүхбаатар аймаг дахь Шүүхийн Тамгын газрын ажилчид шүүхийн үйл ажиллагааны талаар иргэд олон нийтэд сурталчиллаа. Тус өдөрлөгийн хүрээнд Сүхбаатар аймаг дахь Шүүхийн зүгээс шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор иргэдэд шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулж, шүүхэд хэрэг хүлээн авахаас шийдвэрлэх хүртэлх шүүхийн процесс ажиллагаа, иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн Тамгын газрын архивын үйлчилгээг үзүүлж иргэдээс шүүхийн үйл ажиллагааны талаар асуумж, судалгааг авч ажиллалаа.

 

Эхлэлд очих