Уншиж байна...
2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-02-02 08:49:50
231

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, М.Мөнхжаргалыг  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 1 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг  нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. 
2. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Наранбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, Б.Наранбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв. 
3. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Төрмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулав. 
4. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ганбат, Э.Үлэмжбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, О.Ганбат, Э.Үлэмжбаяр нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, О.Ганбат, Э.Үлэмжбаяр нарт хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэв. 

Тойм бичсэн: ШХНБД Б.ЦОЛМОН




Эхлэлд очих