Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015.05.08-ны өдрийн шүүх хурадааны тойм
1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Амартүвшинд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Ц.Амартүвшинг 1 жил 8 сарын хорих ялаар шийтгэв.
2. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Лхаасүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Ш.Лхаасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.
1. Сум дундын 19 дүгээр шүүхийн иргэний шүүх хуралдаанаар А.Энхбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Насанжаргалд холбогдох \"5.700.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.