Мөнххаан суманд “Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа
2018-05-16 01:32:41
242
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2018 оны 05 сарын 10-ны өдөр Мөнххаан суманд \"Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа.
Уг өдөрлөгт Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Баярбаатар, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Батзориг, шүүгчийн туслах Э.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Батчимэг нар орлцож, Шүүхээр шийдвэрлэсэн гэмт хэргийн талаар” Б.Цолмон, \"Зөрчлийн тухай”хуулиар Б.Одонтуяа нар мэдээлэл хийж, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагчийн туслах нар иргэдэд шүүхэд хэрхэн хандах, өргөдөл гомдол хэрхэн бичих талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Мөн Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод , хүртээмжтэй байлгах, хөдөө орон нутгийн ард иргэд, зорилтот бүлэгт үйлчилгээгээ ойртуулах зорилгоор \"Шүүхийн мэдээллийн самбар”-ыг тус сумын Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд байршуулж, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч, мэдээлэл солилцож хамтран ажиллахаар боллоо.
Мэдээллийн самбарыг байрлуулснаар иргэд шүүхэд яаж хандах, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтээ хэрхэн гаргах зэрэг мэдээллийг заавал шүүхэд хүрэлцэн ирэлгүйгээр сумын төвөөсөө авах боломжтой болж байгаагаас гадна, уг самбарын энгийн иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар, зурагт хуудас, схем зургаар хийсэн нь ач холбогдолтой юм.