Уншиж байна...
Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015.05.11-ны өдрийн шүүх хурадааны тойм
2015-05-11 23:24:34
158

2015.05.11. Иргэнийн хэргийн тойм

1. Сум дундын 19 дүгээр шүүхийн иргэний шүүх хуралдаанаар Ц.Гаваадондовын нэхэмжлэлтэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Сум дундын 19 дүгээр шүүхийн иргэний шүүх хуралдаанаар Д.Энхсайханы нэхэмжлэлтэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Сум дундын 19 дүгээр шүүхийн иргэний шүүх хуралдаанаар Б.Ариунцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Ганбаатарт холбогдох  \"Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2015.05.11. өдөр  Эрүүгийн хэргийн тойм

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бямбаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний торгох ялаар шийтгэв.
2. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Отгонтөгсөд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.1-т зааснаар Б.Отгонтөгсийг 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жил 6 сарын хугацаагаар ял хойшлуулав.  
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

Эхлэлд очих