Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар, Шүүхийн Залуучуудын зөвлөл, Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл хамтран залуу халуун насандаа тус шүүхийн түүхийг бичилцэн, шудрага ёсыг тогтоооход өөрийн хувь нэмрээ оруулж эдүгээ гавьяаныхаа амралтад суугаа 8 ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Уг арга хэмжээний үеэр тус шүүхийн жижүүрээр ажиллаж байсан өндөр настан Л.Буянцэцэг, өндөр настан Б.Наранцэцэг нар Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн \"Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдсаныг гардуулан баяр хүргэлээ. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Н.Лүндэндоржийн Монгол улсын шүүхийн үе үеийн ахмадуудад \"Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ илгээснийг Шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг нийт ахмадууддаа танилцуулж, уламжиллаа.