Уншиж байна...
Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хэсэг тус шүүхэд ажиллалаа
2018-10-15 02:20:33
234

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Б.Батсайханаар ахлуулсан шүүхийн тамгын газарт \"Хяналт-шинжилгээ, үнэлгээ” хийхажлын хэсэг Сүхбаатар аймаг дахь шүүхүүдэд 2018.10.09-ний өдрөөс 2018.10.14-ний өдрүүдэд ажиллалаа. 
Тус ажлын хэсэг нь Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газарт хууль тогтоомж, дүрэм журам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар хяналт, шинжилгээ үнэлгээ хийв.

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус шүүхийн тамгын газрын нийт ажилтнуудад хариуцсан чиглэл тус бүрээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, шүүгч ажилтнуудын санал, сэтгэгдлийг сонсон Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг \"Хэвийн” гэж дүгнэсэн. 

 

Мөн энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд \"Алтан гадас” одонгоор шагнагдсан Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүхүхийн шүүгч Ш.Оюунгэрэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн \"Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсан шүүхийн өндөр настан С.Шагдар нарын шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Батсайхан гардуулан өгч баяр хүргэв.

 

 



Эхлэлд очих