Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системүүдийн талаар уулзалт зохион байгууллаа.
Тус шүүхийн тамгын газраас эрүү, иргэн, захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системүүдийн хэрэгжилтийг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрийг нэгдсэн системд бүртгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгдсэн системээр мониторинг хийх ажилд онцгойлон анхаарч ажилладаг.
Дээрх ажиллагаанд сар бүр хяналт тавьж, шалгалтын үр дүнг шүүх тус бүрийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж, өдөр тутмын ажиллагааны явцад гарсан алдаа, зөрчлийг арилгах, уг алдаа зөрчлийг давтаж гаргахгүй байх тал дээр систем хэрэглэгчдэд сануулж, шаардлагатай арга хэмжээг авч ирсэн.
2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэгдсэн системүүдийн хэрэгжилтийн талаар өргөтгөсөн уулзалт, ярилцлагыг бүх шатны шүүхийн шүүгчид, Тамгын газрын дарга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, мэдээлийн технологийн мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, архив бичиг хэргийн хэрэглэгч, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч нарыг оролцуулан зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний талаар шүүгч, ажилтнуудтай санал солилцсож, гарсан зөрчлийн талаар систем хэрэглэгч нарт хугацаатай үүрэг өгч, цаашид анхаарах болон шийдвэрлэх асуудлыг ярилцжээ.