2018 оны шилдэг шүүгч, захиргааны ажилтнуудаа тодрууллаа
Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар 2018 онд эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж бусдыгаа манлайлан ажилласан шүүгч, захиргааны ажилчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2018 оны 12 сарын 25-ний өдөр зохион байгуулав.
2018 онд шүүн таслах ажлын чанар, үзүүлэлтээрээ манлайлан Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа, Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа нар \"Шилдэг шүүгч”-ээр шалгарсан байна.
Мөн шүүгчийн туслах С.Наранбаатар, мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Наранцэцэг нар \"Төрийн захиргааны шилдэг албан хаагч”-аар, шүүхийн жолооч Б.Цогбаяр \"Төрийн үйлчилгээний шилдэг албан хаагч”-аар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулаа.
Энэ үеэр Шүүхийн захиргааны ажилтнуудын нэгдсэн холбооны дурсамж, мөнгөн шагналаар шүүгчийн туслах Х.Хүрэлтогоо, бичиг хүргэгч У.Эрдэнэжаргал, нярав М.Цэвэлмаа нар шагнагдсаныг тамгын газрын дарга Ц.Ганхуяг гардуулан өгч баяр хүргэлээ.
Эрхэлсэн ажилдаа амжилт гарган, бусдыгаа манлайлан ажилласан нийт шүүгч, захиргааны ажилтнуудаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.