Спортын “Дэд мастер”-тай боллоо
2018-12-31 01:24:23
269
Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын жолооч Ш.Эрдэнэбат Биеийн тамир спортын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/347тоот тушаалаар Волейболын спортын төрөлд \"Дэд мастер” цол хүртлээ.
Ш.Эрдэнэбат нь 1990 оноос хойш волейболын спортоор хичээллэж байгаа бөгөөд улс, бүсийн болон салбарын олон тэмцээн амжилттай оролцож байсан.
Спортын дэд мастер цол хүртсэн Ш.Эрдэнэбатад тус шүүхийн тамгын газраас хүндэтгэл үзүүлж, ажил хөдөлмөрийн болон спортын өндөр амжилт хүсэн ерөөв.