Шүүн таслах ажлын талаар мэдээлэл өглөө
2019-01-25 01:43:22
244
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян 2019 оны 01 сарын 24-ний өдөр орон нутгийн BBS тезевизэд тус шүүхээр 2018 онд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчийн сонирхсон асуултанд хариуллаа.
Тус шүүх энэ онд 281 хүнд холбогдох 245 эрүүгийн хэрэг хүлээн авснаас 11 хүнд холбогдох 4 хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, 2 хүнд холбогдох 1 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, 235 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, 262 хүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байна.
Хянан шийдвэрлэсэн хэргийг өнгөрсөн онтой харьцуулахад эрүүгийн хэрэг 58-аар буюу 32.8 хувиар, ял шийтгүүлсэн хүн 59 буюу 29.1 хувиар тус тус өсчээ.
Ял шийтгүүлсэн 262 хүний 46-д буюу 17.6 хувьд нь хорих, 29 хүнд буюу 11.1 хувьд нийтэд тустай ажил хийлгэх ял, 123 хүнд нь буюу 47 хувьд нь торгох ял тус тус оногдуулж, өсвөр насны 1 хүнд буюу 0.001 хувьд нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, 63 хүнийг буюу 24 хувьд нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэжээ.
Согтуугаар гэмт хэрэг үйлдэгсэд 21 байгаа нь урьд оноос 15-аар буюу 41.7 хувиар буурсан, ял шийтгүүлсэн эмэгтэй 7 байгаа нь 2-оор буюу 40 хувиар өссөн, насанд хүрээгүй хүн 10 байгаа нь 2-оор буюу 25 хувиар өсчээ.