Уншиж байна...
Санал хүргүүллээ.
2019-01-25 09:09:49
250

Тус шүүхийн тамгын газраас \"Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, \"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загвар”, ”Эрүүгийн хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэгдэх бүртгэлийн загвар”-ын төслүүдэд санал авах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээс Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд 11, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загварт 1, нийтдээ 12 санал гарсныг нэгтгэн Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэхээр тогтов.

 

Эхлэлд очих