Уншиж байна...
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлын тайланг танилцууллаа.
2019-01-30 05:52:38
248

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасаг шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 2018 онд хийсэн ажлын тайланг танилцууллаа.

Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга М.Идэрбат, нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн ахлах байцаагч М.Ойдовцэрэн нар 2018 онд тус чиглэлээр хийсэн ажлын тайланг шүүхийн шүүгч ажилчдад танилцуулж, шүүгч ажилчдын санал хүсэлтийг сонсож, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тус тасаг нь 2018 онд нийт 3334 иргэнийг шүүхэд зохих журмын дагуу нэвтрүүлж, 788 хуралд шүүх хуралдааны дэг сахиулж, аюулгүй байдлыг ханган, 176 удаа яллагдагч, шүүгдэгч, ялтныг зохих журмыН дагуу хамгаалалтанд хуяглан хүргэж, шүүгчийн захирамжаар 39 иргэнийг эрэн сурвалжилж 27 иргэний оршин суугаа хаягийг тогтоож ажилласан байна.

 

 

 


Эхлэлд очих