Уншиж байна...
Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын шүүн таслах ажлын мэдээ
2015-05-24 23:34:34
149

Сум дундын 19 дүгээр шүүхийн 5 дугаар сарын шүүн таслах ажлын тойм мэдээлэл
 
       Сум дундын 19 дүгээр шүүх нь 2015 оны 04 дугаар сарын 21-ны байдлаар 60  эрүүгийн хэрийг эцэслэн шийдвэрлэж 9 хэргийн үлдэгдэлтэй байна. 
Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг авч үзвэл: Нийт 66 хүн ял шийтгүүлсэнээс торгох ялаар 2, албадан ажил хийлгэх ялаар 5, баривчлах ялаар 15, хорих ялыг 44 хүнд оногдуулсан ба 14 хүнд уг ялыг биечлэн эдлүүлж, 26 хүнийг тэнсэж, 4 хүний ялыг хойшлуулжээ.
       Мөн иргэний 40 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,  490,284,597 төгрөгийн нэхэмжлэлтэй, 185 хэргийг хянан шийдвэрлэж 73 хэргийн үлдэгдэлтэй байна. Захиргааны зөрчилтэй материалыг  71 шийдвэрлэжээ. 

Эхлэлд очих