Уншиж байна...
Шүүхийн архивын үйлчилгээний хураамжийн хэмжээ шинэчлэгдлээ
2019-02-11 07:31:42
233

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 тоот тушаалаар Шүүхийн архивын хураамжийн хэмжээг шинэчлэн баталж, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.
       Энэ тушаалаар зөвхөн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх болон тендертэй холбоотой лавлагаа, тодорхойлолтын хураамжийн хэмжээнд өөрчлөлт орсон тул 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шинэчлэн баталсан хураамжийн хэмжээгээр шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх болсныг мэдэгдэж байна.

       Жич: Тушаалын хавсралтыг хавсаргав.

 

 

 


 

 

Эхлэлд очих