Хамтарсан \"Уулзалт-Ярилцлага\" зохион байгууллаа.
2019-03-01 01:33:29
312
Хамтарсан \"Уулзалт-Ярилцлага” зохион байгууллаа.
Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газраас аймгийн прокурорын газартай хамтарсан уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Уулзалт, ярилцлагад Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, аймгийн прокурорын газрын ерөнхий, ахлах, хяналтын прокурор, туслах ажилтнууд оролцож, эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, хүндрэл, бэрхшээл, түүнийг арилгах арга зам, цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ.
Мөн энэ үеэр Шүүх, Прокурорын газрын ажлын уялдаа холбоо, цаашдын хамтын ажиллагааг сайжруулж, аймгийн иргэд, олон нийтэд шүүх, прокурорын үйл ажиллагаа, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, нөхөрсөг тэмцээн, уралдаан хамтран зохион байгуулахаар тохиролцлоо