“Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эцэг эхийн оролцоо” сэдэвт сургалт боллоо
Тус шүүхийн тамгын газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан \"Шүүхийн захиргааны ажилтны хөгжлийг дэмжих” цогц арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд \"Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эцэг эхийн оролцоо” сэдэвт сургалтыгшүүгч, захиргааны ажилтнуудад 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдааны Б танхимдзохион байгууллаа.
Сургалтын зорилго нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эцэг, эх хэрхэн анхаарах, тэдэнтэй хэрхэн харьцах, хүүхдийн хүмүүжилд үзүүлэх гэр бүлийн нөлөө зэргийг албан хаагчдад мэдээллэх, таниулах юм.
Сургалтыг Д.Сүхбаатарын нэрэмжит Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежер, Ардын боловсролын тэргүүний ажилтан М.Ганбаатар удирдаж явуулахдаа \"Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо маш чухал байдаг тул хэрхэн, ямар арга барилаар хүмүүжүүлэх нь эцэг эх та нараас шалтгаална” гэж онцолсон бөгөөд сургалтад нийтдээ нийт 25 шүүгч, захиргааны ажилтан хамрагдсан юм.