ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид Шүүхтэй танилцлаа
Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн Тамгын газраас Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 4 дүгээр сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд \"Шүүх-миний нүдээр” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаад байна.
Эссэг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүлээн авах ба бичлэгийн хэлбэрийн шаардлага хангасан 5 эссэг шалгаруулж сурагчдаар илтгүүлэн эхний 3 байрыг шалгаруулах юм.
Дээрх ажлын хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр сургууль тус бүрээс 5 сурагчийн төлөөллийг шүүх дээр урьж ирүүлэн шүүхийн үйл ажиллагаатай танилцуулж, нээлттэй шүүх хуралдаанд сонирхогчоор оролцуулан, хуульч, шүүгчийн ажил мэргэжлийн онцлогийн талаар мэдээлэл өгч, ярилцлага зохион байгууллаа.
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХ, СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН
ОЛОН НИЙТИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ