Уншиж байна...
Лекц зохион байгууллаа
2019-04-05 01:10:31
231

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс \"15 жил - 5 ажил” төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Тус төлөвлөгөөт ажлын хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Монголын Гэр бүл судлаачдын мэргэжлийн холбооны тэргүүн, гэр бүл судлаач, лектор Ж.Баясгаланг урьж ирүүлэн \"Багийн менежмент ба багийн харилцаа”, \"Яг өнөөдрөөс гэр бүлдээ” сэдвүүдээр лекц зохион байгууллаа. Уг лекцэнд Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн нийт 70 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

 

 

 

Эхлэлд очих