Уншиж байна...
“Жингээ хасаж-Эрүүлжье” тэмцээн зохион байгууллаа.
2019-04-09 02:02:10
240

Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын дэргэдэх Биеийн тамир-спортын хамтлагаас ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний эрүүл, идэвхитэй амьдралын дадал хэвшилд сургах, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор шүүгч, ажилчдынхаа дунд \"Жин хасаж-Эрүүлжье” тэмцээнийг зохион байгууллаа.

Уг арга хэмжээг эрүүл мэндийн газартай хамтран 45 хоногийн хугацаатай зохион байгуулсан ба нийт ажилтнууд идэвхитэй оролцож нийт 7 үзүүлэлтээр тэмцээнээ дүгнүүлэв.

Тэмцээний нийлбэр дүнгээр 1 дүгээр байранд Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Баярбаатар, 2 дугаар байранд Шүүгчийн туслах Ц.Алтанцэцэг, 3 дугаар байранд Шүүгчийн туслах Э.Одонтуяа нар шалгарч спортын хэрэглэл материалаар шагнууллаа.

Тэмцээнд оролцсон нийт албан хаагчиддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.

 

 

 


 

 

Биеийг тамир, спортын хамтлаг

 

Эхлэлд очих