\"Угийн бичиг хөтлөлт\" сэдэвт сургалт зохион байгууллаа
Угийн бичиг хөтлөлт ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
Тус шүүхийн тамгын газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан\" Шүүхийн захиргааны ажилтны хөгжлийг дэмжих” цогц арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болон тус байгууллагын \"Эцэг эхийн зөвлөл”-ийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу \"Угийн бичиг хөтлөлт” сэдэвт сургалтыг шүүгч, захиргааны ажилтнуудад 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыгахмад багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Ш.Бадарчин удирдаж явуулж \"Монголчууд наймдугаар зууны үеэс эхлэн угийн бичгээ хөтөлж ирсэн баримт байдаг бөгөөд эрт дээр үеэс угийн бичгээ 9 үеэрээ хөтөлж, түүгээрээ дамжуулан удам угсаагаа таньж мэдэх, удмын түүхээрээ бахархах үзлийг бий болгож, үе дамжинөвлүүлжирсэн уламжлалтай ард түмэн. Угийн бичиг хөтлөх нь иргэдэд удам угсаагаа мэдэх чухал ач холбогдолтой ч нөгөө талаар төрийн түүхийн нэг хэсэг болж байдгаараа онцлогтой болох”-ыг дурдсан бөгөөд сургалтад нийтдээ 21 шүүгч, захиргааны ажилтан хамрагдсан юм.